Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи – 2018

Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи – 2018



17 May 12:00 - 20 May 20:00 - Ulaanbaatar
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Route
More info

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан эдийн засаг бизнес, хууль эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах, дэмжин урамшуулах зорилгоор “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” Олон улсын үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ 2018 оны 5 дугаар сарын 17-20 хооронд “Мишээл Экспо” төвд зохион байгуулах гэж байна.



Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудаас оролцохоор мэдэгдээд байна.

• Үзэсгэлэн худалдаанд оролцогчдод тавих шаардлага:
- Нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээгдэхүүн үйлчилгээндээ олон улсын болон үндэсний чанарын стандартыг нэвтрүүлсэн байх,
- Хүрээлэн буй орчиндоо ээлтэй, үр ашигтай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байх,
- Шинэ технологи, дэвшилтэт техникийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлсэн байх,
- Бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх,
- Компани болон бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ онцлогийг харуулсан, олон нийтэд сурталчлах боломжит арга хэрэгслээр павилионы тохижилтоо хийх,

• Үзэсгэлэн худалдаанд оролцогчдод олгох боломж:
- Үзэсгэлэн худалдааны үеэр төрөл бүрийн ивэнт зохион байгуулах,
- Хямдралтай, бэлэгтэй, сугалаатай, урамшуулалтай, амталгаат худалдаа зохион байгуулах,
- Бусад орноос оролцож буй компанитай хамтын ажиллагаа тогтоож, гэрээ байгуулах
- Үзэсгэлэнд оролцож байгаа компаниуд нь Мишээл ЭКСПО төвийн 2 давхарын сургалтын өрөөнд дараах сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Үүнд:

• Сургалт:
2018 оны 5-р сарын 18-ны өдөр
10.00 – 11.00 “Гэрээний маргаанаас үүдсэн асуудлыг арбитраар шийдэх нь” Н.Батдорж /МОУҮАрбитрын мэргэжилтэн/
12.00 – 13.00 ”Сав баглаа боодол” Масуда Такуми /Жайка ОУБ-ын эксперт/
14.00 – 15.00 “Олон улсын үзэсгэлэнгийн стандарт” Д.Ууганбаатар /МҮХАҮТ-ын мэргэжилтэн/
16.00 – 17.00 “Орчин үеийн бизнес модел” Б.Саруулбаяр
/МҮХАҮТ-ын мэргэжилтэн/

Иймд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч Та бүхнийг энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож, бизнесийнхээ цар хүрээг өргөжүүлэхийг урьж байна.
• Үнэ
МҮХАҮТ-ын гишүүн байгууллага - 1мкв - 50.000₮
Гишүүн бус байгууллага - 1мкв - 70.000₮

• Бүртгэл: 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийн 15.00 цаг хүртэл
Үзэсгэлэнгийн журамтай танилцсаны дараа бүртгэлийн хуудсыг бөглөнө үү.
Үзэсгэлэнгийн журмыг унших: drive.google.com/file/d/1603c_Ndi80qr71dfC-SWSo98rPpq4eix/view?usp=sharing
БҮРТГҮҮЛЭХ: forms.mongolchamber.mn/view.php?id=63004

• Зохион байгуулагч: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

• Шалгаруулалтын комисс: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улсын бүртгэл, оюуны өмчийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар

• Хаяг: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Махатма Гандийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 302 тоот
Утас: 976-70109090
Факс: 976-11-324620

• Хариуцах ажилтан:
Б.Халиун - 99024934
Н.Өлзийнаран – 99107440
Д.Ууганбаатар - 99915000

Цахим шуудан: event@mongolchamber.mn



© 2018 Siguez