Yoga Teacher Training /200 hour/

Yoga Teacher Training /200 hour/



27 May 08:00 - Ulaanbaatar
Samadhi Yoga Center of Mongolia

Route

Йог сонирхогч та бүхнийг йогийн багшийн 200 цагийн сургалтанд суралцахыг урьж байна.

Энэхүү сургалтанд сурсанаар йогийн түүх, философи болон йогийн суурь мэдлэг эзэмшихийн зэрэгцээ, амьсгалын дасгал, бясалгал, чакра систем, аюурведа, хүний биеийн анатомийг суралцан яаж үр дүнтэй, гэмтэлгүйгээр дасгалуудаа дарааллуулах, йогийн багшийн эзэмшвэл зохисон ёс суртахуун болон бизнэсийн өргөн мэдлэгтэй болно. Хамгийн чухал нь сургалтыг авсанаар йогийн хичээлийг шууд зааж чадах чадвартай болон төгсөнө. Бас өөрийн доторх авъяас чадварыг нээн илрүүлэхэд туслахаас гадна өөртөө итгэлтэйгээр хичээлээ зохион, дасгалаа зөв дараалуулан хичээлээ чанартайгаар заах чадвартай болно. Үүнээс гадна Аюурвэда гээд амьдралын шинжлэх ухааныг йогтой яаж хослуулахыг суралцана. Миний хувьд зөв хооллолт йогтой адилхан чухал. Аюурведа практикум дээр эрүүл хооллолтыг заах ба би өөрийн хоолны болон ногоо жимсний ундаануудынхаа жороос хуваалцана. Йогийн зураг авах аргаа сурагчиддайгаа хуваалцахаас гадна зургийг тань мэргэжлийн аппаратаар авч өгөх гэх мэтчилэн олон онцлог зүйлүүдийг багтаасан байгаа.



Сургалтын төлөвлөгөө маань Yoga Alliance байгууллагаас зөвшөөрөгдсөн. Та энэ сургалтанд хамрагдсанаар Yoga Alliance байгуулгад бүртгүүлэн RYT 200 эрхтэй болохын зэрэгцээ манай төвийн цаашдын 100 болон 300 цагын ахисан шатны хичээлүүдэд хамрагдан RYT 300 болон RYT 500 авах эрхтэй болно.

Сургалт маань Улаанбаатар дахь Самадхи йогийн сургууль дээр болно.

Хаяг: Union Building, B block, #1201

/Сургалт 5-н сарын 27-с 6-н сарын 16 хүртэл явагдана. Өдөр бүр өглөөний 8:00-12:00; 1:00-5:00 хооронд хичээлтэй байна./
/Одоогоор надад нэрээ бичүүлэн бүртгүүлсэн 20 хүн байгаа. Би сургалтандаа чанрыг чухалчилдаг тиймээс ердөө 15 хүн авахыг хичээнэ. Эхлэн төлбөрийн хэсгийг төлөн зайгаа аван бүртгүүлсэн эхний 15-н хүнийг авна./

Дансны дугаар:
5062055973 - Хaaн Банк
460007724 - ХХБ - Бямбагэрэл

Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг энэ хуудсаар юмуу 99100208 утсаар авч байна!

Та нартайгаа удахгүй уулзахыг тэсэн ядан хүлээж байна. ❤



© 2018 Siguez